Монгол Улсын бөмбөгтэй хоккейн тамирчид сүүлийн жилүүдэд дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа билээ.
Манай улсын баг тамичид, хүүхэд залуучуудын дунд хоккей тоглох хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж санаачилгатай ажиллаж байгаа ОХУ-ын иргэн МУ-ын бөмбөгтэй хоккейн дасгалжуулагч Е. П.Выборовыг “Биеийн, тамир спортын тэргүүний ажилтан” Хүндэт тэмдгээр ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюучимэг өнөөдөр шагналаа.
Цаашид манай баг тамирчдыг бэлтгэн ирэх оны 1 сарын 22-нд Швед улсад дэлхийн аварга шалгаруулах, БНКаУ-ын Алматы хотод болох тэмцээнүүдэд дасгалжуулагчаар нь ажиллах аж.