Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох вирүст хепатит, элэгний өмөнгийн өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор Монгол- Америкийн хамтарсан “Архаг вируст хепатит болон элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, нийтдээ 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож 30-аад илтгэлийг хэлэлцүүллээ.
Эрүүл мэнд, спортын яамнаас “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээг улс орон даяар мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, вируст хепаптит болон элэгний анхдагч өмөнгийн асуудлаар эмчилгээ оношилгооны удирдамж заавруудыг шинэчлэн боловсруулах зэрэг олон ажлыг хийж эхлүүлээд байна.
Монгол Улс архаг вируст хепаптитын тархалт өндөртэй, элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улс орнуудын тоонд ордог. Ази, Номхон далайн бүсэд элэгний хорт хавдар нь нийт хавдрын насбаралтын хоёр дахь шалтгаан болж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр ЭМСЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд илтгэлдээ “Монгол Улс вируст хепаптитэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын анхаарал хандуулах асуудлын нэг хэмээн үзэж Вирүст хепаптиттэй тэмцэх, сэргийлэх зорилтот программыг 1988-2000 онд, Үндсэнийн стратегийг 2010 оноос эхлэн амуилттай хэрэгжүүлж, энэ онд тус стратегийг Вирүст хепаптиттээс сэргийлэх өвчлөл энэдэгдлийг бууруулах /2016-2025/ үндэсний хөтөлбөр байдлаар МУ-ын Засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хепатитын В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 40-65 намны хүн амыг хамруулах, вирүсийн эсрэг эмийн эмчилгээг нэвтрүүлэх, А, В вирүст хепатитын эсрэг вакцинжуулалтыг өргөжүүлэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, халдвар цусаар дамжихаас сэргийлэлтийг эрс сайжруулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа онцлон дурьдсан юм.
Хепатитын Д вирүсийн /ХДВ/ халдвар нь дэлхий даяар тархсан боловч тархалт нь газар зүйн бүс нутгуудад харилцан адилгүй өөр өөр байна. Дэлхий нийтэд 18 сая орчим хүн ХДВ халдвартай гэсэн тоо байдаг байна. Европ тивд ХДВ тархалт буурсан боловч энэхүү халдвар нь Ази тивийн хувьд эрүүл мэндийн томоохон асуудлын нэг байсаар байна.
Манай улсын хүн амын дундах ХДВ халдварын тархалт судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 10,6 хувь ХВВ-ийн гадаргуугийн эсрэгтөрөг эерэг байсан бөгөөд эдгээр хүмүүсийн 67,4 хувь нь anti-HDV эерэг илэрч үүнээс 61 хувь нь хепатитын Д вирүсийн PHX илэрсэн байна.
Цаашид ХДВ-ийн халдвартай өвчтөнүүдийг байнгын хяналтад байлгаж эмчилгээ үйлчилгээг сайжруулах зэрэг нь Монгол Улсад нэн тулгасдсан асуудал гэдгийг хуралд оролцогч эрдэмтэн судлаачид онцолж байлаа.