Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өсвөр үеийн эмч, зөвлөгч нарт хүчирхийллийн талаарх ойлголтыг өгөв


    НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын төслийн дэмжлэгтэйгээр “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхи бэхжүүлэх нь” сургалт зохион байгууллаа.Сургалтын үеэр өсвөр үеийн эмч, зөвлөгч нарт хүчирхийллийн талаарх ойлголтыг өгч, хүчирхийлэлд өртсөн өсвөр үеийнхэнд тусламж үзүүлэх талаар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулсан бөгөөд, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр  ярилцсан байна. Оролцогчид өсвөр үеийн эрүүл мэндийн төв ямар бүтэцтэйгээр ямар харьяаллад ажиллах болон талаар өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар харилцан санал бодлооо солилцож  мэдлэг туршлагаа ч хуваалцжээ.

    Энэхүү сургалтад аймаг, нийслэлийн өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн эмч, зөвлөгч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон зарим аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл