Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзав


    ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч,Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Дажу Ян болон бусад албаны  төлөөлөгчидтэй  уулзлаа.

    УАЭА нь одоогийн байдлаар 149 оронд гишүүнчлэлтэй, Монгол Улс 1973 онд гишүүнээр элсэж, 1975 оноос хойш техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж иржээ. Энэхүү уулзалтаар ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл салбарт хэрэгжиж буй төслүүдийн талаар ярилцлаа.  Тус агентлагаас  гишүүн орнууддаа төсөл хэрэгжүүлдэг бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгууд төсөлд хамрагдсан байна.    

    Уулзалтад Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, УНТЭ-ийн Эмнэлзүй, сургалт эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар нар оролцлоо.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл