Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалын хэрэгжилтийн тайланд /2016 оны 1 дүгээр улирлын байдлаар/ яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар үнэлгээ хийснийг танилцуулъя. Тушаалын хэрэгжилтийн тайланг Эрүүл мэнд, спортын яамны харьяа 16 төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 16 аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний хоёр төв ирүүлсэн бол, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрууд ирүүлээгүй байгаа юм.
1.1 Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд өдөр тутмын удирдлагаар хангах, үйлчлүүлэгчдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, үйлчлүүлэгчтэй харилцах хандлагыг эрчимтэй сайжруулах:
2016 оны 3 дугаар сарын байдлаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн амбулаторийн хүлээгдэл дунджаар 4-14 хоног байна. Үүнд:
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэл, зүрх судас, сонсгол, хараа хамгаалал зэрэг кабинетууд,
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судас, хоол боловсруулах, мэдрэл судлалын кабинетууд,
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үе мөчний кабинет,
- Хавдар судлалын үндэсний төвийн мэс засал, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, хөнгөвчлөх, туяа, хими эмчилгээний кабинетийн амбулаторийн хүлээгдэл өмнөх сараар нэмэгдсэн байна.
Харин 2016 оны 3 дугаар сарын байдлаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн хэвтүүлэн эмчлэх орны хүлээгдэл 7-30 хоног байна. Үүнд:
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн бөөр, мэс засал, дотрын тасаг 7-14 хоног,
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс засал, зүрхний эмгэг судлал, бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасаг, зүрхний мэс засал, мэдрэл судлал, хоол боловсруулах тасаг 3-30 хоног, ялангуяа мэдрэлийн мэс заслын орны хүлээгдэл өмнөх 2 дугаар сард 14 хоног байсан бол 3 дугаар сард 15-30 хоног болон нэмэгдсэн байна.
Нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хэвтэн эмчлүүлэх орны хүлээгдэл 2016 оны 2 дугаар сараас нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
- Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн орны хүлээгдэл хамгийн их буюу 56 хүнээр, мэдрэлийн тасаг 14 хүнээр өмнөх сараас тус тус нэмэгдсэн байна.
- Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн орны хүлээгдэл 46 хүнээр нэмэгдэж, мэдрэлийн тасаг 15 хүнээр өмнөх сараас буурсан байна.
- Бусад дүүргүүдэд дотрын тасгийн орны хүлээгдэл 4-7 хүнээр, мэдрэлийн тасаг 2-7 хүнээр өмнөх сараас тус тус нэмэгдсэн байна.
1.2 Эрүүл мэндийн ажилтнуудын сахилга, хариуцлагыг эрс сайжруулан ажлын цагийг чанд баримталж, үйлчлүүлэгчдийг чирэгдүүлдэг зөрчлийг гаргахгүй байх, зөрчил гаргасан тохиолдолд тухай бүрт хариуцлаг тооцох, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд хяналт тавин, түүнийг мөрдөн ажиллах:
Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 2016 оны эхний 1 дүгээр улиралд 6005 эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад ажилласан ба 11.1% нь ажлын цагийн хоцролттой байна.
2016 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 18 эрүүл мэндийн ажилтан харьцаа хандлагын зөрчил гаргасан бөгөөд үүнээс Халдварт өвчин судлалын үндэсний төвд хамгийн их буюу 12 ажилтан байна.
Эмнэлгүүдийн ёс зүйн хороонд 2016 оны эхний 1 дүгээр улиралд 10 гомдол ирүүлснээс 6 гомдлын эвлэрүүлэн зуучилсан байна.
1.3 Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагын өмч, хөрөнгө төсвийг зориулалтын дагуу зарцуулж, зарцуулалтыг зохих хугацаанд нь тайлагнаж, төсвийн сахилга хариуцлагыг чандлан сахиж ажиллах:
Эрүүл мэнд, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн зөрчилд 59 төлбөрийн акт, 39 албан шаардлага, 11 албан тушаалтанд хариуцлага тооцох санал өгсөн байна.
1.4 Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн дагуу холбогдох үйл ажиллагааныхаа мэдээллийг нийтэд ил тод болгон байршуулах, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж байх
Шилэн дансны нэгдсэн системд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн мэдээллийг хугацаандаа бүрэн байршуулсан байна.
Дараах байгууллагууд шилэн дансны нэгдсэн системд мэдээллийг хугацаандаа бүрэн байршуулаагүй байна. Үүнд:
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв тус бүр 1 мэдээлэл
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тус бүр 2 мэдээлэл
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг – 3, Гэмтэл согог судлалын үндэсний төв тус бүр – 3 мэдээллийг байршуулаагүй байна.
1.5 Авлигын эсрэг хууль тогтоомжид заасан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэрээрүүлэх ажлыг байгууллагынхаа хэмжээнд тодорхой төлөвлөгөө хуваарийн дагуу зохион байгуулж, “Авилгагүй хүнд сурталгүй шуурхай үйлчилгээтэй хамт олон болж ажиллах:
Эрүүл мэндийн бүх байгууллагууд нь авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу боловсруулсан төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор авилгатай холбоотой зөрчил илрээгүй байна.
1.6 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу үйлчлүүлэгчдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд анхааралтай хандаж, хуулийн хугацаанд хариуг өгч, санал гомдлын мөрөөр тодорхой ажил зохион байгуулж, үр дүнг тооцох:
2016 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 521 өргөдөл, гомдол ирсэн нь 2015 оны 4 дүгээр улирлаас 14.6 хувиар буурсан байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдлийн тоо өмнөх оны 4 дүгээр улирлаас 12-оор буурсан байна.
Эрүүл мэнд, спортын яаманд 2016 оны эхний 1 дүгээр улиралд иргэдээс 920 өргөдөл гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлтийн хувь 93.3 байна.
1.7 Эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартыг мөрдүүлж, эмч ажилтнуудыг алдаа, эндэгдэлгүй ажиллуулах бүхий л нөхцлийг бүрдүүлэх ажлын зохион байгуулах
2016 оны 1 дүгээр улирлын байдлаар тусламж үйлчилгээний нийт 42 алдаа, зөрчил мэдээний санд бүртгэгдсэнээс төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 15, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 22, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад 5 тус тус байна.
Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 2016 оны эхний 1 дүгээр улиралд 66919 хүн эмнэлгийн яаралтай тусламжийн авсан бөгөөд 6% буюу 4009 хүн өөр эмнэлэгт шилжүүлсэн байна.
1.8 Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах хэрэглэгчийн төлөө ажилладаг ТББ иргэдтэй хамтран ажиллах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах ажлыг санаачлан зохион байгуулах
Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд нь 2016 оны эхний 1 дүгээр улиралд 68 төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, 100 үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
1.9 Байгууллагын хэмжээнд дотоод хяналт-шалгалтын ажлыг системтэй зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилган, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага ногдуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд сахилга хариуцлагыг чандлан сахиулах:
Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд нь байгууллагын дотоод хяналт, шалгалтын төлөвлөгөөг боловсруулан байгууллагын удирдлагаараа баталгаажуулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу хяналтыг хийн энэ оны эхний улиралд 358 зөрчил илрүүлж, 67.6%-ийг зөрчлийг арилгуулсан байна.
2016 оны эхний 1 дүгээр улиралд Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн 181 ажилтанд хариуцлага ноогдуулсны 85.6 хувь нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллагсад байсан ба ажлын цагийн хоцролттой байсан тул хариуцлага ногдуулан урамшууллыг олгоогүй байна.
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 449 дүгээр тушаалын хэрэгжилтийн үнэлгээ
№ |
Эрүүл мэндийн байгууллага |
Үнэлгээ /Хувь/ |
1 |
Эрүүл мэндийн хөгжлийн төв |
89.0 |
2 |
Улсын нэгдүгээр төв эмнэлэг |
87.0 |
3 |
Улсын хоёрдугаар төв эмнэлэг |
85.4 |
4 |
Улсын гуравдугаар төв эмнэлэг |
86.0 |
5 |
Халдварт өвчин судлалын үндэсний төв |
85.9 |
6 |
Гэмтэл согог судлалын үндэсний төв |
89.1 |
7 |
Хавдар судлалын үндэсний төв |
87.6 |
8 |
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв |
87.1 |
9 |
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв |
82.3 |
10 |
Арьсны өвчин судлалын үндэсний төв |
98.2 |
11 |
Зоонозын өвчин судлалын үндэсний төв |
95.0 |
12 |
Хүүхдийн төв сувилал |
93.9 |
13 |
Цус сэлбэлт судлалын үндэсний төв |
86.6 |
14 |
Геронтологийн үндэсний төв |
94.0 |
15 |
Эмгэг судлалын үндэсний төв |
90.1 |
16 |
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн |
99.1 |