Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ц.Оюунбаатар сайд амралтын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа


    Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 1,2,12,13 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр ажиллаж  улаанбурхан –улаануудын эсрэг вакцины явц болоод  анхан шатны өрхийн эмнэлгүүд иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг  хэрхэн  хүргэж байгаатай танилцлаа.  

    ХУД-ийн  нэгдүгээр хорооны “Мөнхбадрах өрх”- өрхийн эрүүл мэндийн төвд  очиход ялангуяа 18-30 насны залуучууд  найз нөхдөөрөө нийлээд хамтдаа вакциндаа идэвхтэй хамрагдаж байлаа.  Тус дүүрэг нь  11 мянган хүн амтайгаас вакцинд хамрагдах  2009 хүн  байгаагийн 220 гаруй хамргадаад байгааг тус өрхийн эрүүл мэндийн төвийн дарга  Р.Батбаатар танилцуулж байлаа.  

    Тус хорооны эрүүл мэндийн төвөөр ахмадууд, бага насны хүүхдүүд ихээр үйлчлүүдэг бөгөөд үйл ажиллагаа өргөжих тусам байрны асуудал  хүндрэл үүсгээд байгаа болон нэн тэргүүнд цээжний аппарат дутагдалтай  байгааг шийдвэрлэж өгөхийг сайдаас хүслээ.

     Сайдын дараагийн очсон газар нь “Тэрмэстий” өрхийн эрүүл мэндийн төв. Тус төв нь зургаан эмч, дөрвөн сувилагч, нэмэлтээр АУШУИС-ийн 5 оюутан  ажиллаж  вакцинд хамрагдахаар ирсэн залуучуудад үйлчилж байлаа. Тус дүүргийн хоёрдугаар хороо нь 11200 хүн амтайгаас вакцинд хамрагдах 2900 хүн  бүртгэгдсэнээс 300 гаруй нь хамрагдаад байгааг  тус ЭМТ-ийн дарга Ж.Болормаа  танилцуулсан.

     ХУД-ийн алслагдсан “Био-Асралт” өрхийн эрүүл мэндийн төв, Туул тосгоны  эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  танилцсан. Туул тосгоны  эрүүл мэндийн төвөөр ороход  хотоос алслагдсан гэлтгүй залуучууд дугаарлан зогсож вакциндаа идэвхтэй хамрагдаж байсан нь сайшаалтай байлаа. Тус 13 дугаар хорооны иргэдэд  амьсгалын замын халдварт өвчин астам  их байдаг  байна. Тус дүүрэгт  хайрга элс олборлох үйл ажиллагаа явуулдаг  3-4 аж ахуйн нэгж  байдаг нь   иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг байна. Хотоос зайдуу оршдог учраас эмч эмнэлгийн ажилчдын байрны асуудал,  өрхийн эмнэлгийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа зэрэг  хүндрэлтэй  асуудлууд байгааг эмч нар учирлаж байв.

     Эмч, эмнэлгийн ажилчид та бүхнийг амаргүй нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнчээр хоёргүй сэтгэлээр ажиллаж байгааг  мэдэрч ойлгож байгаа. Цаашид  тодорхой хувиар цалинг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ч улс орны эдийн засаг  хүндрэлтэй байгаа шууд нөлөөлж байна  гэдгийг сайд хэлээд, 18-30 насны оюутан залуучуудыг харъяалал харгалзахгүй  өөрт хамгийн ойрхон  өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн эрүүл мэндийн  төв албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших  дархлаажуулалтын түр цэгүүдэд  очиж  вакциндаа идэвхтэй хамрагдахыг Монгол Улсын Шадар сайд  Ц.Оюунбаатар  уриаллаа.

           Вакцинжуулалт  14 хоног үргэлжлэх бөгөөд  энэ сарын 25-ны өдөр дуусах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл