Монгол Улсын Засгийнгазрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн улаанбурхан өвчинтэй тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэн 18-30 насны залуучуудыг улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аян 5 дугаар сарын 12-оос эхлэн улс даяар явагдаж байна
.
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон албаны бусад хүмүүс нэмэлт дархлаажуулалтын явц болон их, дээд сургуулийн оюутнуудын оролцоо хэр байгаатай танилцахаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль, МУИС, Этүгэн дээд сургууль, дээр ажиллалаа.
Тэрээр дархлаажуулалтын үйл ажиллагаа зохион байгуулалттай явагдаж, хамралт сайн байгаа тэмдэглэн хэлээд цаашид дархлаажуулалтын хамралтыг улам нэмэгдүүлж, идэвхтэй ажиллахыг уриаллаа