Сэлэнгэ аймагт Аймгийн засаг даргын 2016 оны 5-р сарын 9-ны өдрийн А/116-р тушаалын дагуу аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд улаанбурхан-улаануудын эсрэг дархлаажуулалтанд 18-30 насны залуучуудыг хэрхэн бүрэн хамруулах зохион байгуулалтын талаар хэлэлцэж ЭМГ-ын даргын тушаалаар бүх сумдыг 5 бүсэд хувааж бүсүүдийг ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймгийн онцгой комиссын гишүүн зэрэг 3 хүн хариуцан бэлтгэлийг хангуулж хяналт тавьж ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 5-р сарын 12-ны өдөр дархлаажуулалтын ажил зэрэг эхлэж байнгын 29 цэг, 11 түр цэгт 4200 гаруй хүнийг дархлаажуулалтанд хамруулаад байна.
Аймгийн онцгой комиссын гишүүд Аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, ОБГ, Цагдаа, ЭМГ, МХГ, Хилийн цэрэг, БСГ ,хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон.