Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын биелэлтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ


Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын биелэлтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээний дүнг Эрүүл мэнд, спортын яамны Удирдлагын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцүүллээ.

Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 32 зорилтын хүрээнд нийт 159 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээс 2016 оны I дүгээр улиралд нийт 21 үйл ажиллагаа хэрэгжүүлэх бөгөөд явцын үнэлгээгээр үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 40.5 хувьтай байна.

Цаашид Үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь хэрэгжүүлэх, төлөвлөгөөний биелэлт гаргахдаа товч, тодорхой, шалгуур үзүүлэлттэй уялдуулах, үйл ажиллагааг төлөвлөхдөө бодитой тооцоолол хийж байх, газар, хэлтсийн дарга нар явцын хяналтыг сайжруулах зэрэг асуудлуудад анхаарах шаардлагатай байна.

Удирдлагын зөвлөлийн хурлаас Үйл ажиллагааг хугацаанд нь хэрэгжүүлэх, төлөвлөгөөний биелэлтэд явцын хяналтыг эрчимжүүлэх, яамны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд холбогдох нэмэлт, өөрчлөлт хийж, шинэчлэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оны 05 дугаар сард багтаан батлуулах шийдвэр гарлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл