Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-4 төслийн хүний нөөцийн хөгжил, эмийн аюулгүй байдлын дэглэмийг сайжруулах чиглэлээр ажилласан Оксфорд Полиси Менежмент зөвлөх багийн гэрээний хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд ЭМСЯ, АХБ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, МХЕГ, ЭМХТ, АШУҮИС, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо болон зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Оюунсүрэн төслийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн амжилттай ажилласан Их Британи улсын Оксфорд полиси менежмент пүүс, хамтран консорциум болж ажилласан Нидерландын Хера интернэшнл, Монголын Гэрэгэ партнерс зөвлөх багийн олон улсын болон дотоодын зөвлөхүүд, багийн ахлагч Ноён Вилберт Банненберг нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.