Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

18-30 насны залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг хүслээ


     Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолын дагуу улаанбурхан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор орон даяар 18-30 насны залуучуудад улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэ талаар ЭМСЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийсэн юм. 

    Монгол улсад 2015 оноос хойш бүртгэгдэж буй улаанбурхан өвчний нийт тохиолдлын дийлэнх нь 18-30 насны залуучууд байна. Эдгээр насны залуучууд нь нийгмийн харилцаанд идэвхитэй оролцдог хөдөлгөөнт хүн ам, бага насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүд байгаа юм. Иймд энэ насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах нь улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг ач холбогдолтой юм.

    Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын хүрээнд хийх улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцины зардлыг Монгол Улсын Засгийн Газраас гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ханган нийлүүлсэн. 

    Монгол улсад 600,000 гаруй 18-30 насны залуучууд байгаа бөгөөд энэ насныхан харъяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, ажлын газар, их дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа үнэ төлбөргүй хийлгэнэ. Одоогоор жирэмсэн байгаа, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуучууд вакцин хийлгэхээс түр хугацаанд татгалзана.

     2016 оны 5 дугаар сарын 12-25-ны хооронд нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, залуучуудын өргөнөөр үйлчлүүлдэг газрууд, их дээд сургууль, албан байгууллага, худалдааны захуудын удирдлагыг хамтран ажиллаж 18-30 насны залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлэхэд уриалан дуудаж хамтран ажиллахыг хүсч байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл