Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл, төрөлхийн гажгийн асуудлаар ярилцав


   ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа II”-ын үр дүнг танилцуулах уулзалтыг эрүүл мэндийн салбарын болон олон улсын байгууллага, бодлого боловсруулагчдыг хэрэгцээтэй мэдээллээр хангах, хэрэглэгчдэд түгээх зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хоёр дах жилдээ зохион байгууллаа.

    Уулзалтыг нээж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, НҮБ-ын Хүн амын сан ба хөгжлийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ө.Эрдэнэчимэг нар үг хэллээ. Энэ удаагийн уулзалтын ач холбогдол нь  Монгол улс Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэж, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж буй цаг үед болж байгаагаараа  онцлог юм.  

     Тандалт судалгааны албаны Монгол улс дах эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн тохиолдол бүрийг нягтлан, эмхэтгэсэн үр дүн нь холбогдох байгууллагуудад хүргэгдэж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар хэрэгцээтэй мэдээллээр хангагдсанаар нотолгоонд тулгуурласан, зөв шийдвэр гаргахад чухал нөлөөтэй юм.

    Уулзалтанд ЭМСЯ, ЭМХТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС, ЭХЭМҮТ, Олон улсын байгуулагууд болон нийслэлийн Амаржих газрууд, 9 дүүрэг, эрүүл мэндийн байгууллагаас эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нарын төлөөлөл бүхий 70 гаруй хүн оролцсон байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл