ХБНГУ-ын DGW группийн гүйцэтгэх захирал Юургэн Стаал болон бусад албаны хүмүүсийг өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотод ариутгалын багаж хэрэгслийн нэгдсэн төв барих, эмийн сангийн бүтцийн иж бүрэн үр ашигтай ложистик төв байгуулж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр ханган ажиллах хүсэлтэй байгаагаа Юургэн Стаал илэрхийлсэн юм.
ТНБД С.Ламбаа хэлэхдээ яамны зүгээс бодлогын түвшинд ариутгалыг маш өндөр түвшинд хийх шаардлагыг тавьдаг. Манай улсын үндэсний компаниуд ариутгалын багаж хэрэгслийг оруулж ирдэг. Цаашдаа энэ талаар судлаж үзье гэлээ.