ХАВДРЫН ЭСРЭГ АЯНЫГ ДЭМЖИХ
УРИАЛГА
Хавдар судлалын үндэсний төвийн дэргэдэх “Элэг нэгт монголчууд” cангийн хавдрын эсрэг хандив цуглуулах аяныг дэмжиж, Эрүүл мэнд, спортын яамны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж байна.
Энэхүү аянд нэгдэн, өвдөж шаналсан нэгнийхээ төлөө энэрлийн гараа сунгахыг Төрийн бүх шатны байгууллагуудад уриалж байна.
Та бид хамтын хүчин чармайлтаар энэхүү аюулт өвчнөөс салах болно.
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ
2016. 05. 06.