Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭЭР ЗӨВЛӨЛДӨВ


   “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн сэдэвт зөвлөлдөх уулзалт ЭМСЯ-ны Сургалт, мэдээллийн төвд  өчигдөр  боллоо. 

    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөр нь 2012-2016 онд хэрэгжиж дуусгавар болж байгаа юм. Х.Энхжаргал, С.Хишгээ, Л.Булган нарын НҮБ-ын Хүн амын сангийн дотоодын зөвлөхүүд үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, цаашид шийдвэрлэх арга замын талаар уулзалтад оролцогсод харилцан санал солилцлоо. 

 

   Үнэлгээний дүн, зөвлөмжид тулгуурлан нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний V хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж Засгийн газраар батлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2030 он хүртэлх Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дахь нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгах зорилтын хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл