Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Халдварт өвчин судлалын үндэсний төв шинэ тоног төхөөрөмжүүдээ эмчилгээнд ашиглаж эхэллээ


    Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шинээр суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, үйл ажиллагаатай  өнөөдөр танилцлаа. Улаанбурхан өвчний эмчилгээнд нэн шаардалгатай тоног төхөөрөмжүүдийг тус эмнэлэгт нийлүүлж, ашиглаж эхлээд байгаа юм.

    Засгийн газрын шийдвэрийн дагуу улаанбурхан өвчний эмчилгээнд зориулсан эм, тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж дууссан.  Халдварт өвчин судлалын үндэсний төвд 350 сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг иж бүрнээр угсарч, ашиглаж эхэллээ. Амьсгалын аппарат, хяналтын дэлгэц дэлхийн стандартын дагуу эрчимт эмчилгээний тасгийн ор тус бүр дээр суурилуулснаар эмчилгээ, үйлчилгээний чанарт дэвшил гарна гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

    Зохиомол амьсгалын аппарат, дуслын автомат тариур, өвчтний хяналтын дэлгэцтэй болсноор хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд ихээхэн дэвшил авчирлаа. Суурилуулсан тоног төхөөрөмжүүд өмнө хэрэглэж байсантай харьцуулахад овор хэмжээ, дуу чимээ багатай, шинэ горимуудыг ашиглах боломжтойгоороо давуу талтай гэж тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр танилцууллаа.

   Эрчимт эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар 15 хүүхэд эмчлүүлж байна. Энэ хүүхдүүдэд амьсгалын аппарат, хяналтын дэлгэц, дуслын шахуурга хангалттай хүрэлцэж байгаа гэж их эмч М. Ууганчимэг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ, мэдээлэл