Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ


   Эрүүл мэндийн салбарын бүртгэл мэдээллийн сангийн  чанарыг сайжруулах  чиглэлээр  Эрүүл мэнд,  спортын яам,  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хамтран  ажиллахаар өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

     Энэхүү  “Санамж бичиг”-ийн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд цаасанд суурилсан бүртгэлээс цахим бүртгэлд шилжих, иргэн, өрх бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болох, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй  эрүүл мэндийн статистик тоон мэдээг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбож олон улсын жишигт нийцсэн статистик тоон мэдээг гаргах  юм.

    Энэ хүрээнд талууд хамтран ажилласнаар иргэн бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болж, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгарч байсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж олон улсын чиг хандлагад нийцсэн бүртгэлийн тогтолцооны үндэс суурийг тавина.

Холбоотой мэдээ, мэдээлэл