Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМСЯ-НЫ ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРООНД ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ


Нэг.Нийтлэг зүйл

  Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 92 дугаар тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийн дагуу хороонд шинэ гишүүн элсүүлэхээр зарлаж байна.  Хорооны гишүүнээр  ажиллах иргэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийн 2.2-д заасан дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

-      Магистр ба түүнээс дээш

Мэргэжил

-       Анагаах ухаан,

-       Хууль, эрх зүй, нийгмийн ухаан,

-       Сэтгэл зүйч

Мэргэшил

-       Хүний эрх, ёс зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй;

-       Тухайн мэргэжлийн мэргэшүүлэх сургалт

Туршлага

1.  Тухайн мэргэжлээр 5–аас доошгүй жил ажилласан, олон нийт, хамтын олны дунд нэр хүндтэй;

2.  Ёс зүйн чиглэлээр суралцсан буюу ажиллаж байсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр суралцсан бол давуу тал болно);

3.  Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй;

4.  Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой.

Хоёр. Бүртгэл

2.1   Бүртгүүлэх иргэний материалыг Эрүүл мэнд, спортын сайдаас томилсон комисс  ЭМСЯ-ны байр буюу Засгийн газрын 8-р байрны 311 тоот өрөөнд 2016 оны 05  сарын 9-ны өдөр 9.00-12.00, 13.00-17.00 цагуудын хооронд хүлээн авна.

2.2   Бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж дор дурдсан материалыг бүрдүүлэн, бүртгүүлнэ. Үүнд:

a.      Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

b.      Боловсролын диплом болон эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

c.      Мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

d.      Өргөдөл;

e.      Урьд ажиллаж байсан байгууллагын эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан ажил байдлын тодорхойлолт;

f.       Монгол Улсын иргэний цахим үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

g.      Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

ХАРИЛЦАХ УТАС: 263820 /С.Гантуяа/

Холбоотой мэдээ, мэдээлэл