Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ВИРҮСТ ХЕПАТИТЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭВ


    Дэлхийн дахинд вирүст хепатитын архаг халдвартай 520 сая гаруй хүн байгаагийн  1.45 сая хүн нь жил бүр уг өвчнөөс үүдэлтэй элэгний цирроз, хорт хавдраар нас барж, вирүст хепатитын өвчлөл дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчин болоод байна.  Тиймээс ДЭМБ С вирүст  хепатитыг  эмнэлзүйн шинж тэмдэггүй өрнөдөг  учраас  чимээгүй өвчин гэж нэрлэдэг ч эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болсоор байна.

    ЭМСЯ, Дэлхийн хепатитын  Альянс төв, ДЭМБ-ын  Монгол дахь Суурин төлөөлөгчийн  газар хамтран “Вирүст хепатитын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэлэг арга” сэдэвт хэлэлцүүлгийг  өнөөдөр  зохион байгууллаа.  Энэхүү хэлэлцүүлгээр  Монгол Улс дахь  вируст хепаптитын сэргийлэлт, оношилгоо эмчилгээний өнөөгийн санхүүжилт, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам, тэдгээрийг хэрэгжүүлэх  боломжийн талаар  хэлэлцлээ.

     Монгол улс нь хепатитын В, С вирүст халдварын өвчлөл, нас баралт өндөртэй орнуудын нэгд ордог. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нийт хүн амын дунд С вирүсийн халдвар 10 хувь, В вирүсийн халдвар 11,8 хувь, Дельта вирүсийн халдвар 4,8 хувийн тархалттай байна.

     Хэлэлцүүлгийг  ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  С.Ламбаа нээж  хэлсэн үгэндээ  Засгийн газраас хүн амыг вирүст хепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, тандах, оношлох ажилд онцгой анхааран, олон талт арга хэмжээ авч, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2002-2010 он, 2011-2015 он), Вирүст хепатиттай тэмцэх сэргийлэх зорилтот програм (1988-2000 он), үндэсний стратегийг (2010-2015 он) хэрэгжүүлсний үр дүнд нийт цочмог вирүст хепатитын өвчлөл буурсан. Энэ нь 1991 оноос В вирүст хепатитын эсрэг вакцин, 2012 оноос А вирүст хепатитын эсрэг вакцин үе шаттайгаар нэвтрүүлсний үр дүн юм” гэдгийг  онцолж байлаа.

     Гэвч манай улс вирүст хепатитаас үүдэлтэй элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй, сүүлийн арван жилд элэгний өмөнгийн нас баралт нэмэгдсэн. Элэгний хорт хавдрын шалтгааны 46 хувь нь хепатитын С вирүст, 35 хувь нь В вирүст, 14 хувь нь В, С вирүсийн хавсарсан халдвартай байгааг судлаачид тогтоосон байна. Вирүст хепатитын оношилгоо, эмчилгээ, сэргийлэлтийн бодлогын баримт бичгүүд батлагдан хэрэгжиж эхэлснээр, санхүүжүүлэх арга, эх үүсвэр, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх хэлэлцэх шаардлага й гарч байна.  Мөн  эрүүл мэндийн  даатгалын  бие даасан  байгууллгага байгуулах зайлшгүй шаардлага  байгаа гэсэн асуудлыг  хэлэлцүүлгийн үеэр хөндөж тавьсан юм.  

    2015 оноос эхлэн хепатитын В, С вирүсийн эсрэг шинэ эмийг хэрэглэснээр эмчилгээний үр дүн сайн байгаа боловч эмийн үнэ өндөр байгаа нь   иргэдийн худалдан авалтад нөлөөлсөөр буй.  Өнгөрсөн онд ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсээс вирүст хепатитаас сэргийлэх, хянах бүсийн стратеги, хепатитын В,С вирүст халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх удирдамжийг 2014-2015 онд шинэчлэн баталжээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл