Эрүүл мэнд, спортын яамны зүгээс бодлоыгн түвшинд үндэсний эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа. Үүний үр дүнд үндэсний эм үйлдвэрлэгчид ДЭМБ-аас зөвлөмж болгодог GMP стандартад нийцсэн дэвшилтэт техник технологи бүхий орчин үеийн эмийн үйлдвэр барьж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг эм хангамжийн салбарт тэргүүлэгч Монос Группийн GMP-ийн шаардлагад нийцсэн, Чанарын удирдлагын ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн эмийн үйлдвэрийн цогцолборыг өчигдөр нээлээ.
Нээлтийн үеэр үйлдвэр ашиглалтанд орсноор зайлшгүй шаардлагатай эмийн 50 хүртэлх хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилтыг биелүүлэхэд томоохон алхам болох ба импортыг орлох өндөр чанартай эмийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, эх орны эм бэлдмэлийг экспортонд гаргахад түлхэц болж монгол улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.
Энэхүү цогцолборын хүчин чадал нь жилд 377 сая шахмал болон капсултай эм үйлдвэрлэх боломжтой юм.