Эрүүл Мэндийн Сайдын 2011 оны 02 сарын 02-ны өдрийн 27 тоот тушаалын дагуу “Нийтийн биеийн тамир, нийгмийн эрүүл мэндийг дэмжье” жилийн ажлын хүрээнд 2011 оны 3 сарын 9-нөөс 2011 оны 3 сарын 28-ны өдрийг дуустал ЭМЯ-ны харъяа Геронтологийн төв дээр хөдөө орон нутаг, нийслэлийн эмч мэргэжилтнүүдийн дунд “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгалын сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Энэхүү сургалтанд нийслэлээс клиникийн I,II,III эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүд, хөдөө орон нутгаас Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ гэсэн 10 аймгийн эмнэлгийн 45 эмч, мэргэжилтэнүүд оролцов. “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгал нь настан төдийгүй бүх насны хүмүүс хийж болох хүний биеийн бүх булчин, шөрмөс, үеийг хөдөлгөөнд оруулдаг, махбодыг эрүүл чийрэг болгож, өвчнөөс урьдчилан сэргийлэх, урт наслуулах ач холбогдолтой дасгал юм. “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгалын сургагч багш бэлтгэх сургалт нь “Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ач холбогдолтой ажлуудын нэг боллоо гэж дүгнэж байна.