Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 495 дугаар тогтоолын дагуу Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” буюу “Эхний Сүүлчийн боломж” тэмцээн 2015 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өндрөллөө.
Тэмцээнд нийт дэлхийн 5 тивийн 81 орны 600 гаруй тамирчид “Рио-2016” зуны олимпийн сонгомол, чөлөөт бөхийн төрөлд оролцох 48 эрхийн төлөө өрсөлдлөө.
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй олимпийн эрх шууд олгох энэхүү тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Олимпийн хорооны Гишүүн, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Гишүүн Ненад Лалович, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн Ахрол Ахмедович Рузиев болон бусад Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ үер ноён Ненад Лалович Монгол улс дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломж, чадвартай болсоныг онцлож байлаа.
Ийнхүү өнөөдөр Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн тэмцээнийг зохион байгуулах хорооны тайлангийн хурлыг хийж “САЙН” ажиллаа гэж дүгнэлээ. Мөн тэмцээний зохион байгуулалтад идэвх, санаачлагатай ажилласан Монголын Чөлөөт бөхийн холбооны шүүгч Б.Раднаа, Л.Жаргалсайхан, А.Батмөнх, С.Ганзориг нарыг Засгийн газрын шагнал Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар гардуулан өглөө.