Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

С.Ламбаа Самсунг Си энд Ти консорциумын Дэд ерөнхийлөгчтэй уулзлаа


    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Үндэсний оношилгоо эмчилгэний төв байгуулах  төслийн үйл ажиллагааг  эрчимжүүлэх  талаар өнөөдөр  БНСУ-ын  Самсунг Си энд Ти  корпорацийн Дэд ерөнхийлөгч Ли Беом Сүнг,  Тайхан электрик  компанийн Дэд ерөнхийлөгч Пак Ха Юнг  нарыг хүлээн авч уулзаж ярилцлаа.

   Тус корпораци нь Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн үндсэн барилгын ажил болон эмнэлгийн тоног төхөөрөмж, зайн оношилгооны тоног төхөөрөмж, тус төвд ажиллах эмч, инженер техникийн албаны хүмүүсийг сургах сургалтыг зохион байгуулах бөгөөд төвийн  барилга нь зоорийн давхартайгаа  нийлээд  5 давхар орчин үеийн шинэлэг томоохон төв байгуулагдах юм.

     БНСУ-ын “Эксим” банкнаас зээлээр Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийг барьж байгуулах  бөгөөд, тус төвийн  шав тавих ёслолыг ирэх сарын сүүлээр тавьж  барилгын ажлыг албан ёсоор  эхлүүлэхээр  хоёр тал тохиролцлоо.

Зээлээр баригдах энэхүү төвийн барилга нь  Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн дэргэд  баригдаж орчин үеийн тоног, төхөөрөмж суурилуулах юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл