Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дундговь аймагт хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх боломжтой боллоо


   Франц улсын "ACTION MONGOLIA " Төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн нийгэмлэг хамтран 395 сая төгрөгний үнэ бүхий “Олимпус” маркийн хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн шинэ аппаратыг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

     Дурангийн аппаратын өртөгийг "ACTION MONGOLIA " төрийн бус байгууллага 100 хувь  хариуцан гаргасан бөгөөд манай улсын хөдөө орон нутагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх сайн үйлсийн аяны хүрээнд дөрөв дэх аймагтаа хөрөнгө оруулалт оруулж  байна. Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппараттай болсноор иргэдийн Улаанбаатар хотод гурав дахь шатлалын эмнэлэгт очиж дурангийн мэс заслын хагалгаа хийлгэдэг хүндрэл чирэгдэлгүй  болголоо.

    Энэхүү аппарат, тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулах асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэсэн  Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа танд Дундговь аймгийн нийт эмч ажиллагсад баярлаж талархсанаа илэрхийлж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл