Өнгөрсөн амралтын өдөр буюу 4 дүгээр с арын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд “эклер” идсэнтэй холбоотой 32 хүн хандсан байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч өнөөдрийн байдлаар 17 нь хэвтэн эмчлэгдэж, байгаа бөгөөд гурван хүний биеийн байдал хүндхэн байна. "Ньюсвийтфүүдс" ХХК-нд үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх өвчтнүүдэд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрчээ.
ХӨСҮТ болон НМХГ, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ажиллаж судалгааг үргэлжлүүлж байна.
ЭМСЯ, ХӨСҮТ