Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч, Олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны эрх олгох олгох дэлхийн зэрэглэлийн 1 дэх тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ненад Лалович, Дэд ерөнхийлөгч Ахролджан Рузиев нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ДБНХ-ны Ерөнхийлөгч Ненад Лалович Монгол Улсад зохион байгуулагдаж буй тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буйг онцлоод, Монгол Улсын Засгийн газар спортын холбоодын үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжиж байгаад талархалаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Ц.Оюунбаатар сайд цаашид чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлээд ДБНХ-ны зүгээс бидний хүсэлтийг анхааралдаа авч ажиллахыг хүссэн юм. Олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулах хороог Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулан байгуулсан бөгөөд тэмцээний зохион байгуулалтад Эрүүл мэнд, спортын яамнаас 300 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 495 дугаар тогтоолын дагуу Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн“The first “Last-Chance” буюу “Эхний Сүүлчийн боломж” тэмцээн энэ сарын 24 хүртэл “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй олимпийн эрх шууд олгох энэхүү тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ненад Лалович болон бусад хүндэт зочид болох Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн Ахрол Ахмедович Рузиев, Михаил Мамиашвили зэрэг хүндэт зочид оролцож байгаа аж.