Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Улаанбурхнаар өвчилсөн хүүхдүүдэд илүү анхаарах хэрэгтэйг хэллээ


     Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Налайх дүүргийн  эрүүл мэндийн төв, эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр биечлэн очиж  танилцлаа. Тус дүүрэг нь өнгөрсөн онд эхийн эндэгдэлгүй, 0-5 насны  хүүхдийн эндэгдлийг  бууруулж чаджээ. Учир нь 2011 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл хэрэгжсэн нь үр дүнгээ өгч  эмнэлэг нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр  харьцангуй  сайн хангадсан байна.  

     Налайх дүүрэг 360 мяанган  хүн амтай 4 өрхийн  эрүүл мэндийн төв, 7 хороотой аж. Өнөөдрийн байдлаар хоёр өрхийн эрүүл мэндийн төв нь  эмнэлгийн  машинтай бөгөөд хүний нөөцийн хувьд эх барих эмэгтэйчүүд, дүрс оношилгооны эмчийн дутагдалтай хэмээн тус төвийн дарга Б.Эрдэнбат ярьж байлаа. Тэрээр  өнгөрсөн хоёрдугаар  сарын 25-наас энэ сарын 15 хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл  уртасгасан цагаар ажилласаны хүчинд улаанбурханы өвчлөлтийн дэгдэлтйн үеийг даван гарч чадсан. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 5 хүүхэд улаанбурханы өвчлөлтэй хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүүхэд тус өвчнөөр эндсэн байна.

    Улаанбурхан, томуу томуу төст  өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тариурын автомат шахуурга болон түргэн тусламжийн зориулалттай автомашины асуудлыг шийдвэрлэх, дээрхи өвчний  дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор  нэмэгдлээр болон  илүү цагаар ажиллуулсан  эмнэлгийн ажилчдын  цалин хөлсийг олгохыг  уулзалтын үеэр хүссэн юм.

    С.Ламбаа дарга хэлэхдээ Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд  энэ 7 дугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олгох  болсны дуулгаад, цаашдаа  өвчилсөн хүүхдүүддээ илүү их анхаарал тавьж ажиллахыг үүрэг болголоо.

    Тус дүүрэгт Токуда болон Н.Цэвэгнямын нэрэмжит диализын тасаг шинээр байгуулагдсан бөгөөд  тус тасагт өнөөдрийн байдлаар 5 өвчтөн  тус аппаратад эмчлүүлж байна. Гемодиализын тасагт шинээр ажиллаж байгаа  эмч, сувилагч, техникчийн орон  орон тоог нэмэх, цалингийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг энэ үеэр хэлж байв. Дүүргийн эмнэлэг нь 1954-1980 онуудад баригдсан дөрвөн үндсэн саланги байранд 165 ортой, 70 их эмчтэй 120 гаруй сувилагчтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жилдээ 10000 орчим хүнд  үзүүлж байна.  

 

      Төрийн нарийн бичгийн дарга  С.Ламбаа  эрүүл мэндийн төв, эмнлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Налайх дүүргийн нэгдүгээр хороонд баригдаж буй 700 суудалтай спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

     Тус спорт цогцолборын барилыгн ажил 2014 онд  эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 60-80 хувьтай байна. Төсөвт хэдийгээр 1,7 тэрбум төгрөг тусгагдсан  ч санхүүжилт орж ирэхгүйн улмаас ажил удааширсман ч компанийхаа нөөц боломжоор барилыгн ажлаа зогсоосчихгүй  явуулж байгаа талаар  гүйцэтгэгч “Бүрд констракшн” компанийн  удирдлагууд танилцуулж хөрөнгө мөнгөний асуудлыг яаралтай шийдвэрлэж  анхаарлаа хандуулж өгөхийг хүслээ.    

 

                                                                     

Холбоотой мэдээ, мэдээлэл