Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ТАЙ ХАМТРАН СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА


      Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-тай 2017-2021 онд хамтран ажиллах дунд хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулахаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс ирсэн баг  манай улсад ажиллаж байгаа.Энэ ажлын хүрээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзалт хийж, Стратегийн баримт бичгийг боловсруулах үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн Др. Ки Дон Парк-аар ахлуулсан багийханд талархлаа илэрхийллээ.

     УИХ 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан ба энэхүү хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй олон үндэсний хөтөлбөр, стратегийг нэгтгэсэн Эрүүл мэндийн салбарын нэгдсэн цогц бодлоготой болохоор ажиллаж байгаа энэ цаг үед Хамтын ажиллагааны стратегийг боловсруулж батлах гэж буй нь цаг үеэ олсон үйл явдал боллоо гэж үзэж байна.

      Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр ДЭМБ-аас манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, гүйцэтгэж буй үйл хэргийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байгаа. Зөвхөн сүүлийн хоёр  жилд 6.2 сая ам.долларын өртөг бүхий төсөл, хөтөлбөрийг ДЭМБ-аас хэрэгжүүлээд байна. Судалгаагаанаас харахад сүүлийн 20 жилд 40 гаруй сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн  байна.

    Ирэх оноос Монгол улсад оногдох хөрөнгийг оновчтой зарцуулах,үр ашгийг дээшлүүлэх, эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдаж буй асуудал руу хөрөнгө оруулалтыг хийх нь чухал учраас энэхүү стратегийн баримт бичиг чиглэгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газар,  ДЭМБ-тай хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийн баримт бичгийг анх 2002 үзэгчилэн ёсчилсон ба анхны стратегийн баримт бичиг 2001-2005 онд хэрэгжиж дууссан юм. 2010-2015 онд хэрэгжих хоёр дахь стратегийн баримт бичгийг 2010 онд үзэгчилэн ёсолсон бол, 2017-2021 онд хэрэгжих гурав  дахь стратегийн баримт бичгийг  ийнхүү боловсруулж  байна.

  

Холбоотой мэдээ, мэдээлэл