Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭНДЭГДЭЛ 0.3 ХУВЬ БАЙНА


        Эрүүл мэнд спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Улаанбурхан өвчний болоод цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурсаар ирсэн. Тухайлбал тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 1000 амьд төрөлтөд 87.5 хувь байсан бол 2010 онд 20.0, 2015 онд 18.3  хувь болтлоо буурч өнгөрсөн онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв  дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадсан. Энэ үзүүлэлтээрээ НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн есөн  орны тоонд Монгол Улс орсныг хэвлэлийн хурлын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцоллоо. Тэрээр хэлэхдээ нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд ногдох нялхасын эндэгдлийн түвшин 1990 онд 63.4 хувь байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин буурсан байна.

     Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр тав хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээлэл ихээр тарж байгааг мэргэжлийн байгууллагын төлөөлөл үгүйсгэж бодит мэдээллийг энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн юм. 2016 оны эхний 3 сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа  нь өмнөх онтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдсэн.

    Улсын хэмжээнд он гарсаар нийт 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдолоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 39734 хүүхэд өвчилснөөс 39675 хүүхэд буюу 99.8 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ-д  уг өвчний улмаас 13515 өвчтөн  хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байгаа талаар   ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр мэдээллээ.

          ДЭМБ-ын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед  нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа байдаг. Манай орны хувьд энэ онд улаанбурхан өвчний эндэгдлийн хувь 0.3 хувь  байна.

         Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50.8% нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.Нийт эндсэн хүүхдүүдийн  70% нь архаг, суурь хавсарсан өвчтэй тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8% нь уушигны хатгалгаа, 3.2% нь ларингитаар хүндэрсэн байна.

        Улаанбурханы дэгдэлттэй холбогдуулан   Монгол Улдсын Засгийн газар, ЭМСЯ-аас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Тухайлбал:

-        ЗГ-ын тогтоолын дагуу 2015 оны 5 дугаар сард 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан.

-        ЗГ-ын 159 дүгээр тогтоолоор 2 дугаар шатны нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 948 300 000 төгрөгийг шийдвэрлүүлж, 627 500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын ХС-д захиалсан.

-        ЭМСЯ-аас холбогдох байгууллагуудад албан даалгавар, хариу арга хэмжээний төлөвлөгөө, мэргэжил арга зүйн зөвлөмжийг тухай бүр нь хүргүүлэн ажиллаж байна. 

-        Эмч, эмнэлгийн ажилтны илүү цагийн хөлс 114 сая төгрөгийн ЗГ-аас гаргасан.  

-        ЭМСС-ын тушаалаар тархвар зүйн, эмнэлзүйн, санхүү-нөөцийн баг байгуулан, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн зөвлөх байгууламжийн зөвлөмжийн дагуу улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

-        ХӨСҮТ-д шаардлагатай 350 сая төгрөгний тоног төхөөрөмжийг шууд худалдан авах гэрээгээр нийлүүлж байна.

-        Үндэсний хэмжээнд нэн шаардлагатай байгаа 568500 хүн/тун А амин дэм болон олон найрлагат бичил тэжээлээр хангах арга хэмжээ авлаа.

-        Төрсөн эх, нярайд улаанбурхан өвчний дархлаа тогтоцын судалгаа хийж, дархлал тогтоцын түвшин 89%  байгааг тогтоосон. 

-        Голомтын дархлаажуулалтад 50 000 гаруй хүнийг хамруулсан.

-        Өвчлөлөндөр байгаа Увс, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хэнтий, Өмнөговь,  Дорнод аймгуудад дэмжин туслах баг ажилласан.

-        Улаанбурхан өвчний талаар 21 аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд цахим хурлыг тогтмол хийж байна.

-        Нийслэлийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт, хийж, 500 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан.

-        Сургалт сурталчилгааг орон даяар өргөн хүрээтэй зохион байгуулан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл