БНХАУ-ын Сансар судлалын яамны харъяа Сансар судлалын хорооны эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Дү Жичен болон бусад албаны төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Тус эмнэлэг нь Хятад улсдаа төдийгүй Азидаа тэргүүлэх байранд ордог сансрын нисэгчдийн эрүүл мэндийн оношилгоо, тусламж үйлчилгээг үзүүлдэг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эмнэлэг аж. Жилдээ тус эмнэлгээр 1,5 сая хүн үйлчлүүлдэг, хэвтэн эмчлүүлэгч нь 30 мянга, 15 мянган хүнд хүнд хөнгөн хэлбэрийн бүх төрлийн мэс хагалгаа хийдэг 41 тасагтай, харъяа томоохон ониошилгооны төвтэй бөгөөд зүрх судас, тархи, үе мөчөөр дагнасан эрүүл мэндийн салбарт тэргүүн эгнээнд эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг байна.
Зочид,төлөөлөгчид энэ удаагийн айлчлалаараа Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах талаараа санал солилцож Эрүүл мэнд спортын яамны зүгээс дэмжин ажиллахыг хүслээ. Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа манай улсын гуравдугаар шатлалын томоохон эмнэлгүүдтэй дүйцэхүйц төрөлжсөн үйл ажиллагааг явуулдаг юм байна. Монгол Улсад зүрх судас, тархи мэдрэлийн чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг гуравдугаар эмнэлэгтэй хамтын ажиллагаа тогтоож богино хугацаанд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан ажлаа эхлүүлэхийг бүх талаар дэмжин ажиллах болно гэлээ. Мөн манай улсад оношилж, эмчилж чадддаггүй 30-аад төрлийн өвчин байдаг. Цаашид энэ тал дээр хамтран ажиллаж манай улсын иргэд танай эмнлэгээр үйлчлүүлэхэд бага зардал төлж үйлчлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсэнд талархалаа илэрхийлээд тус эмнэлгийн үйл ажиллагаатай очиж танилцаж зочлохыг Төрийн нарийн бичгийн даргаас хүслээ. Дашрамд мэдээлэхэд тус эмнэлэг нь гадаадын үйлчлүүлэгчдэд зориулсан хүлээн авалтын тусгай тасаг ажиллуулж тав тухтай орчныг бүрдүүлсэн бүх төрлийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.