Олон Улсын Олимпийн хорооо, Олон улсын спортын холбоод допингийн хяналтыг чангатгах зорилгоор шинжилгээний бүртгэлийн сан /International Registered Testing Pool/ ажиллуулдаг. Энэ санд бүртгэлтэй тамирчны мэдээллийг ADAMS /Anti-Doping Administration and Management System/ хэмээх интернэтэд суурилсан программын тусламжтайгаар авдаг мэдээллийг байршлын тухай мэдээлэл гэдэг байна.
Шинжилгээний санд бүртгэлтэй тамирчин тусгай нэр, нууц үгийн тусламжтайгаар өөрийн мэдээллийг оруулах, илгээх, шинэчлэх үүрэгтэй. Байршлын тухай мэдээллээ цаг тухайд нь өгөөгүйгээс болж тамирчин допингийн эсрэг дүрмийн 2,4 буюу "байршлын тухай мэдээлэл өгөхгүй байх" гэсэн заалтыг зөрчиж эрх хасуулах хүртэл шийтгэл хүлээх эрсдэлд ордог байна.
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA)-аас Допингийн эсрэг үйл ажиллагааг удирдах, хянах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тамирчдад зориулсан байршлын мэдээлэл оруулах интернетэд суурилсан гар утасны апликейшнийг ийнхүү бүтээжээ. Тамирчид та бүхэндээ энэхүү аппликейшныг ашиглах заавар болон татаж авах холбоосыг танилцуулж байна.
www.antidoping.mn сайтаас Монгол хэл дээрх зааварчилгаа, холбогдох мэдээллийг үзэж танилцана уу.
http://www.antidoping.mn/post/read/44