Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны сул орон тоо гарсантай холбогдуулан 2 гишүүнийг сонгон шалгаруулж авна.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/174 дүгээр тушаалаар батлагдсан журамд заасан дараах шалгуурыг хангасан иргэн, эсхүл төр, хувийн хэвшлийн эрүүл мэнд, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүн нэр дэвшүүлж болно. Үүнд:
1. Анагаах ухаан, хуульч, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын аль 1 чиглэлээр мэргэшсэн,
2. Тухайн мэргэжлээр 8 ба түүнээс дээш жил ажилласан,
3. Олон нийт, хамт олны дунд нэр хүндтэй,
4. Ёс зүйн чиглэлээр суралцсан буюу ажиллаж байсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр суралцсан бол давуу тал болно)
5. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй,
6. Улаанбаатар хотын иргэн байх.
Бүрдүүлэх материал:
1. Нэр дэвшигчийн өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкетын маягтыг бүрэн бөглөсөн байх,
3. Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (гадаад улсад мэргэжил эзэмшсэн бол баталгаат орчуулгын газраар орчуулсан байх);
4. Иргэний үнэмлэхийн хуулбар (эсхүл ТҮЦ машин, E-Mongolia системээс авсан лавлагаа);
5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа гэх мэт);
6. Ёс зүйн хяналтын хороонд ажиллахыг дэмжсэн байгууллагын эсхүл тэргүүлэх мэргэжилтэн 1-2 хүний тодорхойлолт;
7. Ёс зүйн чиглэлээр суралцсан, эсхүл ажиллаж байсныг гэрчлэх баримт;
Материал хүлээн авах хугацаа, хаяг:
Хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Хаяг: Эрүүл мэндийн яамны 110 тоот өрөө
Холбоо барих: Дэлгэрэнгүй мэдээллийг 51-261858 дугаарын утас болон enkhmaa_u@moh.gov.mn цахим шуудангаар авна уу.







