Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОРОЛЦООГ УЯЛДУУЛНА


Эрүүл мэндийн яамны албан хаагчдад Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл танилцууллаа. Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр Эрүүл мэндийн яамны албан хаагчдад Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулж, харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Хүннү хотын төлөвлөлт, эрүүл мэндийн салбарын төлөвлөлттэй хэрхэн уялдах, цаашид салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоо бий болгох нь чухал ач холбоглтой уулзалт, хэлэлцүүлэг боллоо. 
Хүннү хотын  суурь дэд бүтцийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох хэрэгцээг хангах нийгмийн дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг төлөвлөн байгуулах нь хотын хөгжлийн чухал хэсэг юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл