“Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд халдварт өвчний чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн талаар харилцан туршлага солилцох, салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсэгт ЭМСЯ, НЭМХ, ЗӨСҮТ, МЭХ, МАУА-ын төлөөлөл оролцож, хурлын бэлтгэл ажил, явцын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.