Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагын албан хаагчид өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Мод тарих арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв тэргүүтэй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд гацуур, хайлаас, улиас зэрэг 3 төрлийн нийт 441 ширхэг мод тарьж, усалгаа, арчилгааг хийж гүйцэтгэв.






Энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөдөлгөөнд эрүүл мэндийн салбарынхны оруулж буй хувь нэмэр юм.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нээж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.9 сая модыг тарьж, ургуулаад байгааг онцоллоо.
Мод бүр ургаж, ногоон орчин тэлэхийн хэрээр бид ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин өвлүүлэхэд нэг алхам ойртож байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл