Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нарын нийгэмлэгийн олон улсын хурал болов


      Ази Номхом Далайн Орнуудын Лабораторийн Эмч, Эмгэг судлаач эмч нарын Нийгэмлэг нь хүн амын эрүүл мэндийн энхийн  манаанд  эмнэлгийн лабораторийн тусламжийг хүртээмжтэй чанартай хүргэх, бусад зорилго нэгт нийгэмлэгүүдтэй хамт гишүүн орнуудын анагаахын шинжлэх ухааны хөгжлийг нэвтрүүлэх, дэмжих, зорилготой болно. Энэхүү нийгэмлэгт Япон, Индонези, Тайван, Солонгос улсаас гадна 2005 оноос Монгол улс гишүүнээр элссэн болно.

     Энэ удаагийн 14 дахь Олон Улсын Хурал нь " Frontiers and Future Realms " нэртэйгээр Тайвань  улсын Тайпей  хотноо болж, уг хуралд Ази Номхом Далайн Орнуудын Лабораторийн Эмч, Эмгэг судлаач эмч нарын Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн анагаах ухааны доктор, дэд профессор М.Оюундэлгэр (Ph.D, Ass. prof),  Монголын Лабораторийн Онош Зүйчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал  анагаах ухааны доктор М.Ариунаа (Ph.D,),  МЛОЗН нарийн бичгийн дарга докторант Б.Ням (MSc)  нарын  25 төлөөлөгч оролцсон байна. Энэхүү хуралд Б.Нямын   "UGT1A1 генийн 211 G>A вариантай Монгол өвчтөнд шууд бус билирубин хүнд хэлбэрээр ихэссэн тохиолдол" илтгэл нь шагналт байранд шалгарчээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл