Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдалд Монконсалт компани судалгаа хийж өнөөдөр танилцуулах уулзалтыг хийлээ. Энэхүү судалгаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулахад үйлчлүүлэгчид олон нийтийн оролцоо хамгийн чухал байсан байна.
Сэтгэл ханамжийн судалгаагаар тус дүүргийн хүн амын дунд эмийн аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдплэг хандлага, дадал ямар байгааг давхар тодорхойлсон нь эмийн аюулгүй байдал зохистой хэрэглээг хүн амын дунд төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны ажлын үр дүн иргэдийн зан үйлд гарах өөрчлөлтөд ч эерэгээр нөлөөлжээ.
СХД-т жишиг шинэ нэгдсэн эмнэлгийг 2018 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд, энэхүү судалгаа үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдал болоод олон нийтийн онооны картын үнэлгээний дүнтэй харьцуулан өөрчлөлт шинэчлэлтийг үнэлэхэд чухал ач холбогдолтой хэмээн судалгааны багийнхан үзэж байна.
Судалгааг АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийн дэмжлэгтэйгээр хийсэн бөгөөд танилцуулах уулзалтад АХБ-ны зөвлөх мэргэжилтнүүд, НЭМГ, ЭМХТ, СХД-ийн ЗДТГ-ын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд, хороодын дарга болон иргэдийн төлөөлөл оролцож байна.