Эрүүл мэндийн тухай 37 дугаар зүйлийн 37.1 дүгээр хэсэгт Анагаах ухааны салбарт, оношилгоо, эмчилгээний шинэ арга турших, нэвтрүүлэх, бүртгэх, баталгаажуулах, мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан.
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 353 дугаар тушаалаар “Анагаах ухааны салбарт оношилгоо, эмчилгээний шинэ аргыг бүртгэх, баталгаажуулах, мэдээлэх журам”-ыг баталж, мөрдөж байсан. Эрүүл мэндийн салбар оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологи ихээр нэвтэрч байгаатай холбоотойгоор тус журмыг шинэчлэх хэрэгцээ үүсч байна. Иймд шинээр боловсруулсан журмын төсөлд санал авахаар байршуулж байна.
Холбогдох саналаа 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн инноваци, технологи, цахим хөгжлийн хэлтэст бичгээр, түүнчлэн ninj.b@moh.gov.mn имэйлээр ирүүлнэ үү.
Өмнөх журам болон шинэ журмын төсөл:
Эрүүл мэндийн сайдыг 2011 оны 353 дугаар тушаал
Анагаах ухааны салбарт оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологи турших, нэвтрүүлэх, бүртгэх, баталгаажуулах, мэдээлэх журмын төсөл
Тодруулга, лавлагаа мэдээлэл шаардлагатай бол ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн инноваци, технологи, цахим хөгжлийн хэлтсийн шинжээч Б.Нинж (имэйл: ninj.b@moh.gov.mn; утас: 263957)-той холбогдоно уу.







