Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган хуралдаж байна


НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган "Хөгжлийн бодлого дахь хүн ам зүйн нотолгоог бэхжүүлэх нь" сэдвийн дор 2016 оны 4 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байна. 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн 17 зорилт, 169 дэд зорилтыг баталсантай холбогдуулан үр дүнг нь хянахад хүн ам зүйн мэдээллийн чанар, хамралтыг сайжруулах нь чухал болоод байна. Нэн ялангуяа хүн амын тооллого, иргэний бүртгэл, мэдээлэл, судалгааны тоон мэдээг хүртээмжтэй болгож, задаргааг нь нарийвчласнаар хүн амын бүлгүүдийн ялгааг илрүүлж, тэгш бус байдлыг арилгах арга замын талаар гишүүн улсууд хэлэлцэж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С. Сүхболд, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа, Эрүүл мэнд, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С. Төгсдэлгэр, мэргэжилтэн Б.Янжмаа, БТГ-ын зөвлөх В. Өлзийбаяр нар оролцож байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд С. Төгсдэлгэр үг хэллээ. Тэрбээр Монгол улсад хүн амын хөгжлийн асуудлаар НҮБ-ын Хүн амын сангийн үзүүлж буй тусламж дэмжлэгийг өндрөөр үнэлж, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар мэдээллээ. ТХЗ-ыг хянах үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, холбогдох мэдээг цуглуулахад үндэсний статистикийн тогтолцоог бэхжүүлэх, улс орны нөхцөл байдалд тохирсон шинэ технологи нэвтрүүлэх, үүний тулд олон улсын дэмжлэг туслалцааг дайчилж, мэдээний нууцлал, аюулгүй байдлын талаарх үндэсний хууль тогтоомжтой уялдуулахын чухлыг онцлов.

С. Төгсдэлгэрийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

Холбоотой мэдээ, мэдээлэл