Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмзэг бүлгийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлнэ


ЭМЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” Техник туслалцааны төслөөс “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” туршилтын загвар төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь Баянзүрх дүүргийн 21, 22, Чингэлтэй дүүргийн 7,19-р хорооны эмзэг бүлгийн иргэдийг шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилготой бөгөөд

төслийг хэрэгжүүлэх байгууллага нь “Цахиурдент” шүдний эмнэлэг юм. Төслийн хүрээнд өнгөрсөн Бямба гаригт Баянзүрх дүүргийн 22 хорооны эмзэг бүлгийн 120-д иргэнийг нүүр ам, шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан бөгөөд нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 90 хувь нь шүдний ямар нэг өвчлөлтэй гарсан байна. Төслийг толгойлон хэрэгжүүлэгч “Цахиурдент” шүдний эмнэлэг нь 1993 онд байгуулагдсан бөгөөд нүүр амны эмчилгээ, нүүр амны согог засал, нүүр амны гажиг засал, нүүр амны жижиг ажилбар, нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болон бүх төрлийн хиймэл шүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийхийн зэрэгцээ, явуулын шүдний эмнэлгээр захиалгаар очиж үйлчлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг юм. Тус эмнэлэгт анагаах ухааны магистр, нүүр ам судлалын тэргүүлэх зэргийн эмч, эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан Л.Загарзүсэмээр удирдуулсан нарийн мэргэжлийн эмч, инженер техникийн ажилтан, шүдний техникч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн өндөр ур чадвартай баг ажилладаг. Тус эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 1-р хороонд Cансарын туннелийн хавьд өөрийн байртай. ‘Цахиурдент” шүдний эмнэлэг нь эмзэг бүлгийн иргэдийн дундах амны хөндийн өвчлөлийн тархалтыг судалж, судалгаа гаргах зорилготой. Сонгогдсон хороодын эмзэг бүлгийн иргэдийн дунд амны хөндийн өвчлөлийн байдлыг тодорхойлох суурь судалгаа хийхийн зэрэгцээ, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг сайжруулах, улс хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх загвар боловсруулах чиглэлээр мөн идэвхтэй ажиллахаар төсөлдөө тусгасан байна.

Цахиур-дент эмнэлгийн явуулын шүдний эмнэлэг нь Япон улсын Морита фирмийн иж бүрэн кабинетаар тоноглогдсон Япон улсад шүдний тусгай зориулалтаар үйлдвэрлэгдсэн нүүдэллэн ажиллахад тохиромжтой Тоёото маркийн автобусаар үйлчилдэгээрээ онцлог юм. Иймээс ч төслийн зорилтот бүлгийн иргэдэдээ хүрч үйлчлэхэд боломжтой байгаагаараа давуу юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл