Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалт явагдаж байна


Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Журам батлах тухай” А/565 дугаар тушаалаар баталсан журмын дагуу төрийн бус байгууллага, нийгэмлэгүүдээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалын бүрдэлтэй танилцах хурал болон урьдчилсан сонгон шалгаруулалтын ярилцлагыг зохион байгуулсан. Дээрх байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулалтад “Санхүүгийн хүртээмж хөгжил санаачилга” ГҮТББ, “Монголын хүүхдийн академи” НҮТББ, “Нийгмийн салбар дахь Эрүүл мэндийн эдийн засагчдын үүрэг, оролцоо” НҮТББ-ын нэр дэвшигчид дараагийн шатанд шалгарсан. Журмын дагуу нэр дэвшүүлэн сонгох хурал 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдана.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл