Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ,ШИНЖИЛГЭЭНИЙ УРВАЛЖИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ



Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох  эрт илрүүлгийн  тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжийг  холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивагавара Масару, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцлоо.


Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин хэдий ч Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 167 эмэгтэй уг өвчний улмаас нас барсан байна.Иймд өвчнийг хожуу шатанд нь эмчлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч байна гэв. Тэрээр энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагуудад талархал илэрхийллээ.


Умайн хүзүүний хорт хавдараас  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх  зорилтын хүрээнд HPV-ийн вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлээд байгаа бөгөөд 2026 онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 742 эмч, эрүүл мэндийн ажилтныг HPV ДНХ шинжилгээ, оношилгоо болон хавдрын урьдал эмгэгийн эмчилгээний чиглэлээр сургаад байна. Мөн HPV ДНХ шинжилгээний оношлуур, тоног төхөөрөмжийг хүлээн авч, шинжилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. HPV ДНХ шинжилгээ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хүний папиллома вирусийн халдварыг эрт илрүүлж, эрсдэлтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй оношилгоо, эмчилгээ, хяналтад хамруулах боломжийг бүрдүүлэх юм.


Эрүүл мэндийн салбарын зорилго нь вакцинжуулалт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг нэг цогц тогтолцоонд уялдуулж, умайн хүзүүний хорт хавдрыг Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгоход чиглэж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Япон Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад түнш байгууллагууд олон жилийн турш бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чухал алхам боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл