Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалт явагдаж байна


Эрүүл мэндийн яамнаас Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Журам батлах тухай” А/565 дугаар тушаалаар баталсан журмын дагуу төрийн бус байгууллага, нийгэмлэгүүдээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалын бүрдэлтэй танилцах хурал болон урьдчилсан сонгон шалгаруулалтын ярилцлагыг зохион байгуулсан. Дээрх 2 байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулалтад Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэг, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Эрүүл мэндийн чанарын холбоо НҮТББ, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Глоб интернейшнл төв ТББ, Эрүүл амьдралын жигүүр НҮТББ, Монголын пара бочигийн холбоо НҮТББ-ын нэр дэвшигчид дараагийн шатанд шалгарсан. Журмын дагуу нэр дэвшүүлэн сонгох хурал 2026 оны 08 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдана.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл