Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЖАЙКА-ИЙН ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны төслийн удирдагч, Токүшима их сургуулийн профессор Ирахара Минорү, төслийн дэд удирдагч Або Хироши, төслийн санхүүгийн зөвлөх Китора Акира нарыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр сургалт, судалгаа шинжилгээ болон өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг уялдуулсан их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төслийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг сургалтын эмнэлгийн жишиг төв болгон хөгжүүлж, өндөр түвшний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмч, сувилагчийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, судалгаа шинжилгээ, инновацад суурилсан хөгжлийг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн байгууллагын удирдлага, санхүү, хүний нөөц, эмнэлгийн чанар, аюулгүй байдлын менежментийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, эмнэлгийн үйл ажиллагааг урт болон богино хугацааны төлөвлөлтөд тулгуурлан зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлэхэд төслийн гол зорилго чиглэж байгааг танилцууллаа.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн гол тулгуур нь чавдарлаг хүний нөөц юм. Иймээс эмч, сувилагчийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эмнэлгийн менежмент, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. Түүнчлэн Япон Улстай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн Японы их сургуулиудтай хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, эмнэлгийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмчилгээний үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоогоор хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр талууд санал нэгдэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл