Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2026 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын зар


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2026 оноос эхлэн нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэл, мөн түүнд нийцсэн төсөл, арга хэмжээний жагсаалт, дэвшилтэт технологийн төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ажиллах журмыг Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/199 дүгээр тушаалаар баталсан. 
 
Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам"-д заасны дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2026 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах гэж байна.
 
Төслийн материалыг 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд” гэсэн хаягаар, түүнчлэн bioethics@moh.gov.mn имэйлээр ирүүлнэ үү.
 
Төслийн бүрдэл ба тавигдах шаардлага
 
1. Төсөлд тавигдах шаардлага
1.1.шинжлэх ухааны нотолгоонд суурилсан байх;
1.2.хэрэгжүүлэх хүний нөөц, техник, дэд бүтцийн боломжтой байх;
 1.3.эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийгдсэн байх;
1.4.технологийн эмнэлзүйн үр нөлөө, аюулгүй байдал, эдийн засгийн үр ашиг, хэрэгжих боломжийн үнэлгээтэй байх;
1.5.мэдээллийн аюулгүй байдлын шаардлага хангасан байх;
1.6.ёс зүйн зөвшөөрөлтэй байх;
1.7.үр дүнгийн шалгуур үзүүлэлт тодорхой байх;
1.8.тогтвортой хэрэгжих төлөвлөгөөтэй байх.
 
2. Төслийн бүрдэл
2.1.Төсөл хэрэгжүүлэгч нь дараах бүрдэл бүхий материалыг ирүүлнэ:
2.1.1.төслийн товч танилцуулга;
2.1.2.төслийн дэлгэрэнгүй санал;
2.1.3.техник, эдийн засгийн үндэслэл;
2.1.4.нэвтрүүлэх технологийн танилцуулга;
2.1.5.эрүүл мэндийн технологийн үнэлгээ (HTA)-ний тайлан;
2.1.6.эмнэлзүйн удирдамж, нотолгооны мэдээлэл;
2.1.7.төслийн төсөв болон санхүүгийн үндэслэл;
2.1.8.эрсдэлийн үнэлгээ;
2.1.9.хүний нөөцийн мэдээлэл болон сургалтын төлөвлөгөө;
2.1.10.байгууллагын танилцуулга;
2.1.11.тоног төхөөрөмжийн мэдээлэл;
2.1.12.ёс зүйн зөвшөөрөл;
2.1.13.мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээ;
2.1.14.хэрэгжилтийн хугацааны төлөвлөгөө;
2.1.15.хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө;
2.1.16.хамтарсан төсөл бол хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг.
 
2.2.Төсөл нь цаасан болон цахим хэлбэрээр ирүүлэгдэнэ.
 
2.3.Бүрдэл дутуу төслийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
 
2.4.Гадаад хэл дээрх баримт бичгийг монгол хэлний орчуулгын хамт ирүүлнэ.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам",
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/199 дүгээр тушаалын 1, 2, 4 дүгээр хавсралтаар баталсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд 2026 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэл, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд 2026 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлд нийцсэн төсөл, арга хэмжээний саналын жагсаалт, Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2026 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ажиллах журам-аас харна уу.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоол
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/199 тушаал

Тодруулга, лавлагаа мэдээлэл шаардлагатай бол ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн инноваци, технологи, цахим хөгжлийн хэлтсийн шинжээч Д.Ганзориг (имэйл: ganzorig@moh.gov.mn; утас: 263957)-той холбогдоно уу.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл