Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 30 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВДАГ БОЛЛОО



1957 онд баригдсан хоёр давхар барилгыг орчин үеийн стандарт бүхий таван давхар “Эрүүл мэндийг дэмжих төв” болгон шинэчилж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүд болон нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов.Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ: “Олон хүний хичээл зүтгэлээр хоёр дахин хүчин чадалтай эмнэлэг ашиглалтад орсонд баяртай байна. Шинэ эмнэлэг иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэхэд Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.” хэмээн онцоллоо.
Эрүүл мэндийн сайд  Э.Батшугар: “Шинэ эмнэлэг зөвхөн эмчилгээ хийдэг газар биш, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв байх ёстой. Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлж, дижитал шилжилт, хиймэл оюуны хэрэглээг эрчимжүүлэх нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол чиглэл юм.” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
“Эрүүл мэндийг дэмжих төв”  Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн амбулаторийн 15 төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, 5 төрлийн лабораторийн шинжилгээ болон яаралтай тусламж, өдрийн эмчилгээ, сэргээн засах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.  

Тус төвийг барих ажлыг 2020 онд эхлүүлж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжид 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүүргийн болон орон нутгийн төсвөөс нэмэлт санхүүжилт шийдвэрлэн ийнхүү ашиглалтад орууллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл