Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Ард иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийх юм.

 Өчигдөр нээлтээ хийсэн тус лаборатори нь 224 багаж, тоног төхөөрөмжийг ашиглан химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр үнэлгээ хийж , олон улсын найман фармакопейн 119 монографи, ерөнхий өгүүлэлд заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

Эхний шатанд 27 нэр төрлийн 56 эмийн дээжийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг сарын хугацаанд хариу нь гарна. Үндсэн шинжилгээний дүнд эмийн чанар, аюулгүй байдлыг үнэлж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтооно. Энэхүү арга хэмжээ нь эмийн чанарын хяналтыг сайжруулж, иргэдийг баталгаатай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.


 
Цаашид тус лабораторид дотоодод үйлдвэрлэсэн болон импортын эмийг зах зээлээс түүвэрлэн тогтмол шинжилгээнд хамруулна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл