Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЭМЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЖ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


Монгол улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан баярын энэ өдрийг ч умартан эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ биечлэн очиж баяр хүргэлээ. Энэ удаа Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл  болон  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр тус тус очиж эмч нартаа баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь дүүргийнхээ 160 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэлчийн эмч нар баярынхаа энэ өдөр эмчлүүлэгчдийнхээ урт дараалал дунд түргэн шуурхай, сахилга хариуцлагатайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

 

Эрүүл мэнд,спортын сайдыг үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар   энэ хамт олны дотроос ажил үйлсээрээ манлайлсан дараах хүмүүсийг шагнаж урамшууллаа.

-Эрүүлийг  хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр  Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэг

-Эрүүлийг  хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Рентгений эмч Л.Дамдинсүрэн

-Эрүүл мэнд, спортын яамны Жуухаар  Сэргээх засах эмчилгээний эмч Ж.Соёлмаа,Сүрьеэгийн эмч Б.Отгон хүү нарыг тус тус шагналаа.

Үүний дараагаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн зорьж эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэж шагнал гардууллаа. Тус нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуугийн дэлгэлттэй холбогдуулан хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул өндөржүүлсэн байдалд, орны хүрэлцээг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

-Баярын энэ өдөр тус хамт олны дундаас Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Дотрын эмч  Б.Анхтуяа

 

-Эрүүл мэнд, спортын яамны Жуухаар  Хүүхдийн эмч М.Нямсүрэн нар тус тус шагнагдлаа.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл