Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн11.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд “Жолоочийн эрүүл мэндэд үзлэг хийх журам, тээврийн хэрэгсэлд байх анхны тусламжийн эмийн сангийн иж бүрдэл, тээврийн хэрэгсэл жолоодох үед хэрэглэхийг хориглох эм, бэлдмэлийн жагсаалт, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх журам”-ын төслийг боловсруулан, иргэд олон нийтийн саналыг авахаар танилцуулж байна.
Тус журмын төсөлд өгөх саналаа 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар (oyunchimeg_m@moh.gov.mn), Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газар (dembereldavaa@moh.gov.mn)-т ирүүлнэ үү.
Төсөл татах







