Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулах хурал зохион байгуулагдлаа


Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн. Улмаар Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, өнөөдрийн байдлаар хүүхдийг төрснөөс эхлэн 15 нас хүртэл 13 халдварын эсрэг 9 төрлийн вакцинаар дархлаажуулж байна.
 
Шинэчлэгдэн батлагдсан товлолын дагуу ХПВ-ийн халдварыг эсрэг дархлаажуулалтыг Монгол Улс 2024 онд нэвтрүүлж эхэлсэн ба товлолын дагуу хүйс харгалзахгүйгээр 11 настай хүүхдийг дархлаажуулж байна.
 
ДЭМБ-аас шинэ вакцин нэвтрүүлсэн улс, орныг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг хийхийг зөвлөмж болгодог бөгөөд Монгол Улс ХПВ-ийн эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээтэй нэгтгэн 2026 оны 05 дугаар сард зохион байгууллаа.  Үнэлгээний бэлтгэл ажлын хүрээнд цахимаар холбогдох мэдээллүүдийг танилцуулах уулзалтыг 2026 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан ба 2026 оны 05 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд үндэсний түвшинд болон сонгогдсон 4 аймаг, 2 дүүрэг, 2 төрөх эмнэлэгт ДЭМБ, НҮБХС-ийн хөндлөнгийн үнэлгээний багтай хамтран газар дээр нь очиж үнэлгээг хийв.
 
Үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулах хурал 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яаман дээр зохион байгуулагдсан бөгөөд үнэлгээнээс гарсан үр, дүн, зөвлөмжийн талаар холбогдох байгууллагын төлөөллүүд саналаа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл